Газар уснаа явагч

HOVERGUARD-700

 

 

 

Газар уснаа явагч

HOVERGUARD-700

 

 

 

ТАНИЛЦУУГА

HOVERGUARD ямар үйлдэл хийдэг вэ? Ер нь HOVERGUARD гэж юу юэ?

   Hoverguard буюу агаарын даралт ашиглан хөвөгч завь нь агаарын дэрний тусламжтайгаар газрын болон усны гадаргуу дээгүүр хэдхэн сантиметрийн зай аван хөвөх буюу нисэх үйлдлийг хийдэг тээврийн хэрэгсэл юм.  Харьцангуй тэгш гадаргуу дээгүүр нисэх үйлдлийг хийдэг. Ус, өвс, мөс, цас гэх мэт.

HOVERGUARD ямар зарчмаар ажилладаг вэ?

  Хөдөлгүүрийн хүчээр сэнсийг эргүүлсэнээр тээврийн хэрэгслийг урагш хөдлөх хүчийг үүсгэнэ. Сэнснээс гарсан агаарын даралтын тодорхой хэсэг нь хоёр давхар бүхий уутнуудад хуваарилагдаж  тээврийн хэрэгслийг дээш үлээж газраас хөндийрөх нөхцлийг бүрдүүлнэ. Уг агаарын даралт нь тээврийн хэрэгслийн дор байрлах уян хатан чанартай хэсэглэн хуваагдсан хормойнуудад хуваарилагдаж дээш өргөх даралтыг бий болгоно.

HOVERGUARD хэр хурдан явдаг вэ?

  Уг үзүүлэлт нь тухайн үеийн явах гадаргуугаас хамааралтай байдаг. Тэгш мөс нь хамгийн үр нөлөөтэй гадаргуу бөгөөд тээврийн хэрэгсэл нь 96км/ цаг болон түүнээс дээш хурд авах боломжтой.Урт хэмжээний өвсөн гадаргуу нь сийрэг учраас дээш өргөх агаарын даралт нь нилээд хэмжээгээр алдагддаг бөгөөд хормой хэсгийн саад тотгор нь ихэссэнээр ойролцоогоор 32км/цагийн хурдтай зорчих боломжтой байдаг. Ерөнхийдөө тэгш гадаргуу нь илүү үр дүнтэй ба ус, цас,мөс, шавар шавхай болон элсэрхэг гадаргуу дээр илүү үр дүнтэй зорчих боломжтой.

Жолоодоход хэр хүндрэлтэй вэ?

   Ерөнхий ажиллуулах зарчмуудыг хагас өдрийн дотор л сурах боломжтой, гэхдээ шинэ ур чадваруудыг дадлага туршлагатай болсны дараа гүйцэтгэсэн нь дээр..      

Хэрхэн залах болон зогсоох арга хэмжээ авах вэ?

  Тээврийн хэрэгсэл нь сэнсний хойд хэсэгт байрлуулсан залуурын тусламжтайгаар агаарын чигийг өөрчилж залагдна. Бага оврын загваруудын хувьд биеийн жингээр баруун болон зүүн тийш хазайж давхар удирдах боломжтой.Газрын хөрстэй харьцах байдал нь бага учраас эргэлт хийх байдал нь машинтай төстэй гэхээсээ илүү нисдэг тэрэгтэй адилхан мэдрэгддэг.Зогсоох арга хэмжээ авахын тулд та зөвхөн хурдаа хасах л шаардлагатай. Ингэснээр тээврийн хэрэгсэл нь газрын хөрс рүү сууж алгуурхан зогсоно. Мөсөн гадаргууны хувьд 180 градус эргэж сэнсний хүчийг тормос болгон ашиглахыг зөвлөж байна. Уг арга нь бүх төрлийн гадаргуу дээр ижил үр дүнтэй.      

HOVERGUARD -нь хөвдөг үү?

   Хоёр давхар бүрхүүл нь полиуритан хөөсөнцөр хэсэгтэй бөгөөд гадна болон дотор талын бүрээсийн завсар хэсэгт байрладаг. Ингэснээр хөдөлгүүр унтарсан ч тухайн загварын даацын хэмжээнд тохирсон бүрэн хөвөх чадвартай. Давалгаа ихтэй нөхцөл байдалд тодорхой хэмжээний ус гадна бүрээс рүү орох магадлалтай боловч хөдөлгүүр асангуут буюу их биеийн помп ажиллангуут гадагш үлээгдэн гарна 

Аврах ажиллагаа, усны эргийн харуул хамгаалалт, хууль сахиулах
ажиллагаанд зориулагдсан HOVERGUARD

   Дэлхий дахины анхны тусламж үзүүлэгчид “Hovercraft”-ыг түргэн, аюулгүй аврах ажиллагаа явуулах боломжтой цорын ганц тээврийн хэрэгсэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Учир нь “Hovercraft” нь урсгал ус, нимгэн мөсөн гадаргуу, үерийн ус, цас гэх мэт гадаргуун дээр ажиллах чадвартай бөгөөд аврагчидад нисдэг тэрэг болон завь хүрч чадахгүй газарт хүрч ажиллах боломжийг олгодог ба бусад ямар ч тээврийн хэрэгслүүдтэй харьцуулашгүй давуу талуудтай юм.

Аврах ажиллагаанд гүйцэтгэх үүргүүд:

   Нимгэн мөс бүхий гадаргуу-“Hovercraft” нь нимгэн мөсөн гадаргуу дээгүүр хөнгөн гулсаж цөмрөн орсон хүнийг хэдхэн хормын дотор аврах боломж олгоно. Бага түвшин бүхий ус- Хот суурин газар үерт автсан үед завиар зорчих боломжгүй болдог бөгөөд усны доор буй хашаа хайс, унасан мод, живсэн ханын хэлтэрхий гэх мэт зүйлүүд нь завины моторын сэнсийг гэмтээж ажилгүй болгодог. Харин “Hovercraft” нь усан доорхи саад тотгорууд болон усны түвшиний хязгаарлагдмал байдлаас үл хамааран зорчих боломжийг олгодог.
“Hovercraft” нь жилийн 4 улиралд аврах болон эргүүлийн ажиллагаанд ашиглагдах  боломжтой бөгөөд уснаас газрын хөрс рүү шилжих, намаг, шавар болон элсэрхэг эрэг дээгүүр чөлөөтэй зорчих боломжийг олгодог. Харин ихэнх орны хилийн хамгаалалтанд Hovercraft нь бүтэн жилийн туршид хил хамгаалагчидад ашигладаг бөгөөд, хууль бусаар хил нэвтрэгчдийг ус шавар, элсэн гадаргуу, газар дээгүүр алдалгүй хөөх боломжийг олгодгоороо давуу талтай байдаг.

   Харуул хамгаалалт, аврах, болон хууль сахиулах ажиллагаанд Hovercraft-ыг худалдан авахаасаа өмнө ямар шаардлагууд болон үзүүлэлтүүд чухал болохыг мэдэх шаардлагатай байдаг. Тиймээс дараах асуултууд урган гарч ирнэ.

•           Уг тээврийн хэрэгсэл нь усан дээр тогтвортой юу?

•           Ирмэг хэсэг дээр нь зогсож живэх гэж буй хүнийг татаж гаргах боломжтой юу?

•           Хөвөх чадвар нь хангалттай юу?

•           Давалгаанд цохиулсанч хөвөх чадвар нь хэвээрээ байх уу?

•           Багийнхан хүйтэн салхинаас хамгаалагдсан уу?

•           Хэр их сул чөлөөтэй талбайтай вэ?

•           Агаарын дэр нь өөрийн даацын жинг усан дээр өргөх чадвартай юу?

  Эдгээр нь зайлшгүй байх шаардлагатай хүчин чадал болон гүйцэтгэлийн үзүүлэлтүүд юм.Одоо үед бүхий л цаг агаарын, нөхцөл байдлын , газар нутгийн гэх мэт бүхий л шаардлагуудыг хангасан овор хэмжээ даац бүхий Hovercraft-ын загварууд үйлдвэрлэгдэж байна.

ҮЗҮҮЛЭЛТ

HOVERGUARD 700

Нийт даац(стандарт тоноглолууд): 340 кг
Их биеийн хэмжээ: 4,42м x 1.98 м
Их биеийн өнгө: УЛААН/ЦАГААН
Хурд: 64км/цаг-тогтуун усан дээр,112 км/цагтэгш гадаргуутай мөсөн дээр
Усны давалгаа тэсвэрлэх дээд хэмжээ: 60см
Маневрлах чадвар: Ус, цас, мөсөн дээр180болон 360 градус эргэх чадвартай

ТОНОГЛОЛУУД

СТАНДАРТ ТОНОГЛОЛУУД

  1. 2-цикл, 2-цилиндр бүхий100морины хүчтэй, өндөр үзүүлэлт бүхий дуу намсгагчтай, усан хөргүүртэй
  2. Цахилгаан болон тийрэлтэт стартер
  3. Автомат инжектор бүхий хос карбьюрятор
  4. Хөдөлгүүрийн гаралтын температур хэмжигч
  5. Тахометр
  6. Цагийн тоолуур
  7. Тус бүр нь 22.7 л багтаамжтай зөөврийн хос шатахууны банк(шилжүүлэх хавхлагтай
  8. 91см хэмжээтэй, 12 далавчтай сэнс нь 510H200 хэмжээтэй ремень болон тахир гол бүхийараат дамраар хөтлөгдөнө.
  9. "Урд хэсгийг түрүүлж өргөх агаарынсистем нь хувьсах өргөх болон түлхэлтийн хяналттай.
  10. 68 Hypalon®-оор бүрэгдсэн хормой болон зэвэрдэггүй ган төмөр хормойн бэхэлгээ тулгууртай.
  11. Өндөр ачаалал даах  хөвөгч зангуутай.
  12. Дөрвөн ширхэг шинэчилсэн загварын солих боломжтой бэхжүүлсэн хөнгөн цагаан гулгах рельстэй
  13. Авагддаг сэнсний хамгаалалт болон хөдөлгүүрийн хаалт.
  14. Жолоодлогын 4 ширхэг агаар чиглүүлэгч бүхий
  15. Төв удирлагын системийн хажуу тал тус бүр 243 см орчим зайтай.
  16. Суудал
  17. Ачаа тээш хийх сав
  18. Авагддаг сэнсний хамгаалалт болон хөдөлгүүрийн хаалт.
  19. Жолоодлогын 4 ширхэг агаар чиглүүлэгч бүхий
  20. Төв удирлагын системийн хажуу тал тус бүр 243 см орчим зайтай.
  21. 40 cм хэмжээтэй салхины шил

Нэмэлт тоноглолууд:

  1. Давстай усны хамгаалалт
  2. Tempa-Flow карбюряторын жигдрүүлэгч
  3. Шил арчигч бүхий салхины шил (стандарт салхины шилний оронд)
  4. Авагддаг хулдаасан кабин
  5. Хос сигнал
  6. Хосолсон сирень дохио болон олон нийтэд хандар чанга яригч
  7. Хойд хэсэгт суурилсан анхан шатны тусламжийн хайрцаг
  8. Хөргөлт болон халаалтын систем
  9. Бүх хэсэг нь Kevlar®материалаар хийгдсан доод хэсгийн бүрхэвч
  10. Стандарт бус үндсэн өнгө
  11. Thunder® T3 сонсголын хамгаалалт
  12. Mustang®аврах хантааз
  13. Garmin® GPS

ЗУРАГ

 

HOVERGUARD-700.jpgHOVERGUARD-700-01.jpgHOVERGUARD-700-02.JPGHOVERGUARD-702.jpgHOVERGUARD-700-03.JPG

ВИДЕО