Газар уснаа яварч

HOVERJET-GT

 

 

 

Газар уснаа яварч

HOVERJET-GT

 

 

 

ТАНИЛЦУУГА

HOVERJET ямар үйлдэл хийдэг вэ? Ер нь HOVERJET гэж юу юэ?

   Hoverjet буюу агаарын даралт ашиглан хөвөгч завь нь агаарын дэрний тусламжтайгаар газрын болон усны гадаргуу дээгүүр хэдхэн сантиметрийн зай аван хөвөх буюу нисэх үйлдлийг хийдэг тээврийн хэрэгсэл юм.  Харьцангуй тэгш гадаргуу дээгүүр нисэх үйлдлийг хийдэг. Ус, өвс, мөс, цас гэх мэт.

HOVERJET ямар зарчимаар ажилладаг вэ?

  Хөдөлгүүрийн хүчээр сэнсийг эргүүлсэнээр тээврийн хэрэгслийг урагш хөдлөх хүчийг үүсгэнэ. Сэнснээс гарсан агаарын даралтын тодорхой хэсэг нь хоёр давхар бүхий уутнуудад хуваарилагдаж  тээврийн хэрэгслийг дээш үлээж газраас хөндийрөх нөхцлийг бүрдүүлнэ. Уг агаарын даралт нь тээврийн хэрэгслийн дор байрлах уян хатан чанартай хэсэглэн хуваагдсан хормойнуудад хуваарилагдаж дээш өргөх даралтыг бий болгоно.

HOVERJET-ны хэр хурдан явдаг вэ?

  Уг үзүүлэлт нь тухайн үеийн явах гадаргуугаас хамааралтай байдаг. Тэгш мөс нь хамгийн үр нөлөөтэй гадаргуу бөгөөд тээврийн хэрэгсэл нь 96км/ цаг болон түүнээс дээш хурд авах боломжтой.Урт хэмжээний өвсөн гадаргуу нь сийрэг учраас дээш өргөх агаарын даралт нь нилээд хэмжээгээр алдагддаг бөгөөд хормой хэсгийн саад тотгор нь ихэссэнээр ойролцоогоор 32км/цагийн хурдтай зорчих боломжтой байдаг.Ерөнхийдөө тэгш гадаргуу нь илүү үр дүнтэй ба ус, цас,мөс, шавар шавхай болон элсэрхэг гадаргуу дээр илүү үр дүнтэй зорчих боломжтой.

Жолоодоход хэр хүндрэлтэй вэ?

   Ерөнхий ажиллуулах зарчмуудыг хагас өдрийн дотор л сурах боломжтой, гэхдээ шинэ ур чадваруудыг дадлага туршлагатай болсны дараа гүйцэтгэсэн нь дээр..      

Хэрхэн залах болон зогсоох арга хэмжээ авах вэ?

  Тээврийн хэрэгсэл нь сэнсний хойд хэсэгт байрлуулсан залуурын тусламжтайгаар агаарын чигийг өөрчилж залагдна. Бага оврын загваруудын хувьд биеийн жингээр баруун болон зүүн тийш хазайж давхар удирдах боломжтой.Газрын хөрстэй харьцах байдал нь бага учраас эргэлт хийх байдал нь машинтай төстэй гэхээсээ илүү нисдэг тэрэгтэй адилхан мэдрэгддэг.Зогсоох арга хэмжээ авахын тулд та зөвхөн хурдаа хасах л шаардлагатай. Ингэснээр тээврийн хэрэгсэл нь газрын хөрс рүү сууж алгуурхан зогсоно. Мөсөн гадаргууны хувьд 180 градус эргэж сэнсний хүчийг тормос болгон ашиглахыг зөвлөж байна. Уг арга нь бүх төрлийн гадаргуу дээр ижил үр дүнтэй.      

HOVERCRAFT -нь хөвдөг үү?

   Хоёр давхар бүрхүүл нь полиуритан хөөсөнцөр хэсэгтэй бөгөөд гадна болон дотор талын бүрээсийн завсар хэсэгт байрладаг. Ингэснээр хөдөлгүүр унтарсан ч тухайн загварын даацын хэмжээнд тохирсон бүрэн хөвөх чадвартай. Давалгаа ихтэй нөхцөл байдалд тодорхой хэмжээний ус гадна бүрээс рүү орох магадлалтай боловч хөдөлгүүр асангуут буюу их биеийн помп ажиллангуут гадагш үлээгдэн гарна 

Аврах ажиллагаа, усны эргийн харуул хамгаалалт, хууль сахиулах
ажиллагаанд зориулагдсан HOVERCRAFT

   Дэлхий дахины анхны тусламж үзүүлэгчид “Hovercraft”-ыг түргэн, аюулгүй аврах ажиллагаа явуулах боломжтой цорын ганц тээврийн хэрэгсэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Учир нь “Hovercraft” нь урсгал ус, нимгэн мөсөн гадаргуу, үерийн ус, цас гэх мэт гадаргуун дээр ажиллах чадвартай бөгөөд аврагчидад нисдэг тэрэг болон завь хүрч чадахгүй газарт хүрч ажиллах боломжийг олгодог ба бусад ямар ч тээврийн хэрэгслүүдтэй харьцуулашгүй давуу талуудтай юм.

Аврах ажиллагаанд гүйцэтгэх үүргүүд:

   Нимгэн мөс бүхий гадаргуу-“Hovercraft” нь нимгэн мөсөн гадаргуу дээгүүр хөнгөн гулсаж цөмрөн орсон хүнийг хэдхэн хормын дотор аврах боломж олгоно. Бага түвшин бүхий ус- Хот суурин газар үерт автсан үед завиар зорчих боломжгүй болдог бөгөөд усны доор буй хашаа хайс, унасан мод, живсэн ханын хэлтэрхий гэх мэт зүйлүүд нь завины моторын сэнсийг гэмтээж ажилгүй болгодог. Харин “Hovercraft” нь усан доорхи саад тотгорууд болон усны түвшиний хязгаарлагдмал байдлаас үл хамааран зорчих боломжийг олгодог.
“Hovercraft” нь жилийн 4 улиралд аврах болон эргүүлийн ажиллагаанд ашиглагдах  боломжтой бөгөөд уснаас газрын хөрс рүү шилжих, намаг, шавар болон элсэрхэг эрэг дээгүүр чөлөөтэй зорчих боломжийг олгодог. Харин ихэнх орны хилийн хамгаалалтанд Hovercraft нь бүтэн жилийн туршид хил хамгаалагчидад ашигладаг бөгөөд, хууль бусаар хил нэвтрэгчдийг ус шавар, элсэн гадаргуу, газар дээгүүр алдалгүй хөөх боломжийг олгодгоороо давуу талтай байдаг.

   Харуул хамгаалалт, аврах, болон хууль сахиулах ажиллагаанд Hovercraft-ыг худалдан авахаасаа өмнө ямар шаардлагууд болон үзүүлэлтүүд чухал болохыг мэдэх шаардлагатай байдаг. Тиймээс дараах асуултууд урган гарч ирнэ.

•           Уг тээврийн хэрэгсэл нь усан дээр тогтвортой юу?

•           Ирмэг хэсэг дээр нь зогсож живэх гэж буй хүнийг татаж гаргах боломжтой юу?

•           Хөвөх чадвар нь хангалттай юу?

•           Давалгаанд цохиулсанч хөвөх чадвар нь хэвээрээ байх уу?

•           Багийнхан хүйтэн салхинаас хамгаалагдсан уу?

•           Хэр их сул чөлөөтэй талбайтай вэ?

•           Агаарын дэр нь өөрийн даацын жинг усан дээр өргөх чадвартай юу?

  Эдгээр нь зайлшгүй байх шаардлагатай хүчин чадал болон гүйцэтгэлийн үзүүлэлтүүд юм.Одоо үед бүхий л цаг агаарын, нөхцөл байдлын , газар нутгийн гэх мэт бүхий л шаардлагуудыг хангасан овор хэмжээ даац бүхий Hovercraft-ын загварууд үйлдвэрлэгдэж байна.

ҮЗҮҮЛЭЛТ

 

Нийт даац (стандарт тоноглолууд)

 180 кг

 Их биеийн хэмжээ

 3.2 м x 1.98 м

 Их биеийн өнгө

 Улаан/цагаан/шар/ цэнхэр

 Хурд

 64км/ц тогтуун усан дээр,                             112 км/ц тэгш гадаргуутай мөсөн дээр

 Усны давалгаа тэсвэрлэх дээд

 хэмжээ

 60см

 Маневрлах чадвар

 Ус, цас, мөсөн дээр 180 болон 360 градус  эргэх чадвартай

Хэмжээ

 Урт:

 320 см

 Өргөн:

 198 см

 Кабины урт:

 1,07 м

 Кабины өргөн:

 1.35 м

 Өндөр:

 163 см

 Хуурай жин :

 250 кг

 Хөдөлгүүр

 Төрөл:

 2-шатлалт / 2-цилиндр

 Хөдөлгүүрийн багтаамж:

 497сс

 Дээд хүчин чадал:

 60 морины хүч

 Дээд эрг/сек:

 7,000

 Шатахууны савны багтаамж:

 22,70литр

 Акумлятор:

  300 cca

 Асалт:

 12 V CDI

 Цэнэглэх:

 12,5амп

 Хөргөлт:

 Салхин

 Карбьюрятор:

 MIKUNI DUAL

 Даралтын систем

 Сэнс:

 Дан сэнс

 Сэнсний диаметр:

 91.5 см

 Хувьсалт хуваарилагч:

 CABLE

 Дэр

 Газраас хөндийрөх дээд хэмжээ:

 20см

 Хормойн хэсгийн тоо:

 60ш

Хүчин чадал

 Даацын дээд хэмжээ:

 181кг

 Тогтмол усан дээрхи дээд хурд:

 64км/ цаг

 Тэгш мөсөн дээрхи дээд хурд:

 96 км/цаг

 Тогтмол усан дээр хийлэгдэх хугацаа

 5 секунд

 Давалгаа тэсвэрлэх дээд хэмжээ:

 60 см

 Маневрлах чадвар

 Ус, цас, газар болон мөсөн дээр180º болон  360º

 .

ТОНОГЛОЛУУД

Стандарт тоноглолууд:

  1. 2-цикл, 2-цилиндр бүхий 60 морины хүчтэй, өндөр үзүүлэлт бүхий дуу намсгагчтай, салхин хөргүүртэй
  2. Цахилгаан болон тийрэлтэт стартер
  3. Автомат инжектор бүхий хос карбюрятор
  4. Exhaust gas temperature gauges
  5. Тахометр
  6. Цагийн тоолуур
  7. Тус бүр нь 22.7 л багтаамжтай зөөврийн хос шатахууны банк (шилжүүлэх хавхлагтай
  8. 91см хэмжээтэй, 12 далавчтай сэнс нь 510H200 хэмжээтэй ремень болон тахир гол бүхийараат дамраар хөтлөгдөнө.
  9. "Урд хэсгийг түрүүлж өргөх агаарынсистем нь хувьсах өргөх болон түлхэлтийн хяналттай.
  10. 68 Hypalon®-оор бүрэгдсэн хормой болон зэвэрдэггүй ган төмөр хормойн бэхэлгээ тулгууртай.
  11. Өндөр ачаалал даах  хөвөгч зангуутай.
  12. Дөрвөн ширхэг шинэчилсэн загварын солих боломжтой бэхжүүлсэн хөнгөн цагаан гулгах рельстэй_
  13. Авагддаг сэнсний хамгаалалт болон хөдөлгүүрийн хаалт.
  14. Жолоодлогын 4 ширхэг агаар чиглүүлэгч бүхий
  15. Төв удирлагын системийн хажуу тал тус бүр 180см орчим зайтай.
  16. 40 cм хэмжээтэй салхины шил
  17. Суудал
  18. Ачаа тээш хийх сав
  19. Их биеийн насос
  20. Их биеийн 2 талд суурилуулсан бариул
  21. 2 ширхэг (2.4 м) уяа тогтоох багана
  22. 2 ширхэг (50 cm) аврах цагираг
  23. Чиглүүлэгч 55 ваттын хос гэрэл
  24. 1 ширхэг татуурга бүхий анивчдаг шар дохиоллын гэрэл (минутанд120 удаа анивчна.)
  25. Нэмэлт тоноглол холбох тэжээлийн эх үүсвэр
  26. Цахилгааны мастер масс салгагч
  27. Өргөх болон зангуу хийх гогцоо

Нэмэлт тоноглолууд:

  1. Давстай усны хамгаалалт
  2. Tempa-Flow карбюряторын жигдрүүлэгч
  3. Шил арчигч бүхий салхины шил (стандарт салхины шилний оронд)
  4. Авагддаг хулдаасан кабин
  5. Хос сигнал
  6. Хосолсон сирень дохио болон олон нийтэд хандар чанга яригч
  7. Хойд хэсэгт суурилсан анхан шатны тусламжийн хайрцаг
  8. Бүх хэсэг нь Kevlar®материалаар хийгдсан доод хэсгийн бүрхэвч
  9. Стандарт бус үндсэн өнгө
  10. Thunder® T3 сонсголын хамгаалалт
  11. Mustang®аврах хантааз

ЗУРАГ

 

HOVERGUARD-GT.jpglg-manycraft.jpghjgtdash.jpgHOVERGUARD-GT-01.jpgHOVERGUARD-GT-02.jpghjgtrear.jpglg-black.jpg

ВИДЕО