Метал илрүүлэгч сонгоход тань туслах зөвлөгөө

Метал илрүүлэгчийг хэрхэн сонгох нь

Ямар метал илрүүлэгч алт хайхад хамгийн тохиромжтой вэ?

  • - Алт болон , эртний эд зүйлс , эрднэсийн хайгуулд дараах хүчин зүйлс нөлөөлнө:
  • - Металл илрүүлэгчийн зөв сонголт
  • - Хэрэглэж буй тавагны хэмжээ
  • - Хөрсний шинж чанар : Үүнд хөрсний эрдэсжилт , температур , нягтрал , цаг агаарын болон орчны нөхцөл байдал гэх мэт

Алт хайхад ашиглагддаг үндсэндээ хоёр төрлийн метал илрүүлэгчүүд байдаг.

  1. Multi-purpose буюу олон талын зориулалттай метал илрүүлэгч : хайх, эртний зүйлс болон алт хайх зориулалттай.
  2. Зөвхөн алт хайхад тусгайлан зориулагдсан метал илрүүлэгч

Хөрсний нөлөөг саармагжуулах гэж юу гэсэн үг вэ?

Алт хайх зорилгоор та метал илрүүлэгч сонгохдоо анхаарах маш чухал шинж чанар бол дэлхийн алттай гэгддэг газруудын ихэнхэд байдаг төмрийн хэт эрдэсжилтийг арилган саармагжуулах чадвартай эсэхийг тооцох явдал юм. Алт зөвхөн соронзон чанартай төмрийн хүдэртэй л цуг байдаг гэж ойлгож болохгүй. Үнэндээ гол, горхиуд болон ширгэсэн голын сайр дээр тавьсан шүүрүүдэд алт агуулдаг хар төмрийн хүдэр голдуу наалдсан байдаг юм. Алттай газруудад хамгийн их хүндрэл учруулдаг “халуун чулуунууд” гэж нэрлэгддэг эрдэсжсэн чулуунуудтай газар байдаг юм. Эдгээр эрдэсжсэн хөрсүүд нь магнетит, хематит, магхемит зэргийг агуулдаг. Иймд металл илрүүлэгчээр хайлт хийхийн өмнө гар аргаар эсвэл автоматаар хөрсний нөлөөг саармагжуулна. Энэ үед суурь дуу авиа дөнгөж сонсогдохуйц байх ёстой. Саармагжуулах явцад хайгч тавгийг хөрсөнд ойртуулан доошлуулахад суурь дуу авианы хэмнэл алдагдан алга болох юмуу чанга болдог.
Металл илрүүлэгч үйлдвэрлэгч бүр газрын тэнцвэржилт хийх өөрийн гэсэн аргатай байдаг ба газрын тэнцвэржилтийн журмыг дагахын тулд метал илрүүлэгчийн үйлдвэрээс өгсөн гарын авлагын зааврыг сайтар дагаж мөрдөх хэрэгтэй.

Discrimination буюу Ялгалтын  тухай

Ихэнх олон талын зориулалттай метал илрүүлэгчүүд нь ямар
металлыг таних системтэйгээр хийгдсэн байдаг. Ихэнх тохиолдлуудад хөрсний төмрийн эрдэсжилт хэт их биш үед л ийм төрлийн яалгалт нь  найдвартай ажилладаг юм. Төмрийн эрдэсжилт ихсэх тутам ялгаварлан хасах горимоор ажиллахад хүндрэлтэй болдог. “Тухайн газрын эрдэсжилт асар их байвал метал илрүүлэгчийн энэ төрлийн  заалтууд буруу гарч болно гэдгийг санаж байх хэрэгтэй. “

 Мэдрэмжийн удирдлага гэж юу вэ?

Зарим олон талын зориулалттай метал илрүүлэгчүүд болон ихэнх алт хайх зориулалттай метал илрүүлэгчүүд нь мэдрэмжийг бууруулах зориулалт бүхий ямар нэг хэлбэрийн удирдлагатай хийгдсэн байдаг юм. Хэт эрдэсжилттэй орчинд хайлт хийх үед энэхүү мэдрэмжийн удирдлага гэгч нь маш чухал байдаг. Түүнгүйгээр хэт их эрдэсжилт нь метал илрүүлэгчийг хэт ачаалалд оруулж, гүний мэдрэмжийг бууруулснаар метал илрүүлэгчийн үр ашигтай ажиллагааг хязгаарлагдмал байдалтай болдог. Иймд энэ нь байх шаардлагатай хамгийн чухал функц юм.

Чихэвч хэрэглэх шаардлагатай юу?

Хамгийн чухал хэрэгсэл бөгөөд маш сайн чихэвч байнга байлгаж байх нь зүйтэй. Алт юмуу аливаа жижиг зүйлийг мэдрүүлэн чихэвчийг шалгаж үзэх нь зүйтэй. Дуу авиа нь маш цэвэр тод байх ёстой. Чанга байх нь чухал хэдий ч тод цэвэрхэн байх нь бүр илүү чухал. 7-оос 15 омын эсэргүүцэлтэй чихэвчүүд голчлон хэрэглэгддэг бөгөөд зөвшөөрөгдсөн байдаг. Заримдаа 70 омын эсэргүүцэлтэй заримдаа бүр 1000 омын эсэргүүцэлтэй ч чихэвчийг ч хэрэглэж болно. Зарим метал илрүүлэгч маш жижиг юмуу илүү гүнд байгаа байнаас их бүдэг аудио сигнал хүлээн авдаг учраас иймэрхүү дагалдах хэрэгслүүд их хэрэгтэй байдаг талтай.

 

Хайгч тавагны хэмжээ 

Тэгэхээр таны сонгосон метал илрүүлэгч чинь эхлээд муу хөрсийг саармагжуулах чадвартай байх, дараа нь жижиг байнуудыг илрүүлэх чадвартай байх шаардлагатай. Ийм метал илрүүлэгчүүдийн ихэнх нь зоос хайх зориулалттай зохион бүтээгдсэн байдаг учраас тэдгээрийг дагалдан ирдэг стандарт тавагнууд нь голдуу зоосны хэмжээний зүйлсийг илрүүлэх зориулалттайгаар хийгдсэн байдаг юм. Тэдгээр тавагнууд нь 0.4 грам жинтэй алт юмуу түүнээс их хэмжээтэй зүйлсийг илрүүлэхэд хангалттай сайн ажилладаг. Мэдээж энэ чадвар нь тухайн метал илрүүлэгч болон таваг бүрт өөр өөр байдаг. Худалдан авах санаатай байгаа метал илрүүлэгч дээрээ янз бүрийн хэмжээний алтыг туршиж үзэх хэрэгтэй. Агаарт юмуу болж өгвөл эрдэсжсэн газарт илрүүлэлтийн гүн ямархуу байгааг нь шалгаж үзэх хэрэгтэй. Стандарт тавагнаас жижигхэн нэмэлт таваг худалдаж авснаар та илүү элбэг тохиолддог жижигхэн алтнуудыг илрүүлэн олох боломжоо нэмэгдүүлэх болно. Ихэнх зоос хайдаг тавагнууд нь 20-23см-ийн диаметертэй байна. Жижиг тавагнууд нь голдуу 7-15см-ийн диаметертэй байдаг. Эдгээр жижиг тавагнууд нь жижиг байнууд мэдрэх зориулалтайгаар бүтээгдсэн байдаг юм. Харин тэдгээр нь том тавагнууд шиг гүнд мэдэрч чаддаггүй.
Дугуй хэлбэртэй концентрик таваг нь зоос хайлтанд хамгийн түгээмэл хэрэглэгддэг ба ихэвчлэн зууван таваг нь маш жижиг алтыг илрүүлэх зориулалттай байдаг. Дабль Ди дизайнтай таваг нь концентрик тавагтай харьцуулахад илүү их газар хамрах давуу талтай ч саармагжуулалт хийх үедээ найдвар муутай учраас олон талын зориулалттай метал илрүүлэгчид түгээмэл бус хэрэглэгддэг. Юуны өмнө та тэр метал илрүүлэгчээ алт хайхаас өөр ямар зүйлд ашиглахыг хүсч байгаа эсэхээ тогтоох нь чухал. Хэрэв таны гол зорилго чинь зоос хайх юмуу ямар нэг өөр зүйл бөгөөд хааяа алт хайхад ашиглах бодолтой, мөн тусгай зориулалтын метал илрүүлэгч авахад мөнгө зарцуулмааргүй байвал олон талын зориулалттай метал хайгч танд тохирох хамгийн зөв сонголт юм. Ганцхан зүйл бол тийм метал илрүүлэгч сонгон авахдаа болгоомжтой хандаж дээр дурьсан шалгууруудыг хэрэглэх нь зүйтэй. Та итгэж болох мэдлэг сайтай бөгөөд танд биечлэн үзүүлж тайлбарлаж чадахаар тийм дилерээс худалдаж авах нь таныг алдаа гаргахаас хамгаална.

Алтны тухай товчхон авч үзье.

Шижир алт нь янз бүрийн хэлбэр, хэмжээтэй байдаг. Металлаг алт нь шижир алт байдлаар шороон буюу чөлөөт хэлбэрээр юмуу эсвэл өөхөн чулууны дотор байдаг шигээ талстат хэлбэрээр юмуу эдгээр хэлбэрүүдийн олон янзын хувилбаруудаар байж болдог. Алтны судлаас хэмхэрсэн юмуу шинээр цухуйн гарч ирсэн арзгар барзгар хэлбэртэйгээр уулнаас өгсүүлээд цөл хүртэлх янз бүрийн газруудад мөн олддог. Хэрэв гөлгөр дугуйрсан хэлбэртэй байвал хэзээ нэгэн цагт магадгүй хэдэн сая жилийн өмнө усанд байж усанд идэгдсэн гэсэн үг. Илүү уламжлалт шороон алт нь уулархаг юмуу цөлд ихээр олддог. Арзгар хэлбэрийн алтнууд ихэвчлэн урд өмнө нуур далай байсан цөлийн бүсэд ихэвчлэн олддог. Харин гөлгөр алт нь өнөөгийн гол горхи болон гуравдагч галавын үеийн голын ёроолуудаас олддог. Ганц нийтлэг зүйл нь тэдгээр нь бүгд металлаг алтууд бөгөөд метал илрүүлэгчээр мэдэрч болдог явдал юм. Нунтаг буюу “алтны тоос” гэж нэрлэгддэг маш нарийн ширхэгтэй алтнууд нь метал илрүүлэгчээр мэдрэгдэхээргүй хэт жижигхэн байдаг бөгөөд ухаж авахад тохирохоор бөөгнөрсөн байсан ч үл мэдэрнэ. Нунтаг алт нь ихэвчлэн соронзон шинж чанар бүхий төмрийн хүдэртэй цуг байдаг учраас төмрийн хүдэр мэдрэгдэхэд алт олох бололцоо бас бий. Гэхдээ ихэнх төмрийн хүдрийн халаас их гүн байдаг болохоор метал илрүүлэгчээр илрүүлэх бололцоо муутай. Харин гүехэн ёроолтой бяцхан горхинд бол бололцоотой байж болно. Алт нь микроскопоор харагдхаар бичил хэмжээтэй юмуу давсанд сульфат байдлаар байж болдог .
Алтны нэг чухал шинж чанар бол түүний нягтрал буюу жин, өөрөөр хэлбэл бусад материалтай харьцуулсан жин юм. Энэ нь алтны байрлалыг тогтооход чухал байдаг. Алт нь уснаас 19.3 дахин хүнд байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ойролцоогоор алт нь мөнгө ба тугалганаас 2 дахин их нягтралтай, өөрөөр хэлбэл ижил хэмжээний алт нь мөнгө ба тугалганаас 2 дахин хүнд байна гэсэн үг. Электрон аргаар алт хайгчийн хувьд энэ юуг хэлж өгч байна гэвэл татах хүчний улмаас алт нь байж болох хамгийн доор байрлахыг хичээдэг явдал юм. Хэрэв гол горхинд байгаа бол ёроол руу шигдсэн байна. Аливаа ургамлын үндсэнд тээглэх юмуу чулууны хагархай зааг руу орсон байж болдог. Бидний метал илрүүлэгч ихэнх гол горхийн ёроолын олон фит гүнд байгаа зүйлсийг мэдэрч чадахгүй боловч ус нь багасаад ирэх үед ил гарсан чулуунуудын зай завсраар орсон алтыг олж чадна. Алтны хэт хүнд жин нь түүнийг уулын уруу, урсгалын уруу, газрын гүн рүү явуулдаг. Бороо алтыг доош оруулдаг бөгөөд шавар чулуугаар булдаг мөн шавар чулууг нь урсган ил гаргах нь ч бий. Ус зогсвол алт зогсдог.
Хаана хайхыг тогтооход тусладаг алтны бас нэг шинж чанар бол давтагддаг зөөлөн чанар буюу дээрээс нь цохин давтахад хэмхрэхгүйгээр хавтгай болдог чанар. Маш жижиг алтыг давтахад санаанд оромгүй урт болж чаддаг. Иймд бид алтыг маш нарийхан ан цавд ч шигдэн орсон байхыг олж болно. Энэ шинж чанар нь мөн алтыг танихад тустай.. Гэвч шинээр эхлэж байгаа хүн ч гэсэн нитридийн хүчил хэрэглэхгүйгээр алтыг хутганы ирээр даран үзэж шалгаж болно. Ихэнх экспертүүд мэддэгчлэн алт бол тэгширнэ харин хуурамч бол үүрэн бутардаг. Жинхэнэ алт бол тайрахад хэзээ ч үйрч бутардаггүй юм. Алтны бас нэг шинж чанар бол алт хэзээ ч исэлддэггүй. Энэ шинж чанар нь шинээр алт хайгчдийг төөрөгдөлд оруулдаг талтай. Алтны зэвэрдэггүй чанар нь шинээр алт хайгчдийг төөрөгдөлд оруулдаг бөгөөд тэд алтыг олоход гялтганасан байдалтай байх ёстой гэж ойлгодог. Гялтганасан болгон алт биш (хуурамч алтыг санаж байна уу) бүх алт гялалздаггүй.