Усанд хөвдөг, хөнгөн жинтэй 2.5 инчийн алт угаагч төхөөрөмж "Ultra Dredge"

Алт угаагч төхөөхөмжүүд нь зөөж тээвэрлэхэд хялбар, хурдан хугацаанд угсрах боломжтой. Хөдөлгүүр, насос (шахуурга), компрессоруудаар ажилладаг. “Ultra Dredge” багажны гол онцлог нь маш сайн үзүүлэлттэй ажиллахаас гадна шигшиж авсан алтаа буцааж усанд урсгахгүй байх зориулалт бүхий шүүлтүүртэй. Эдгээр багажнуудын аль аль нь шинэ загварын PHP160 загварын насос болон 12” (31см) өргөнтэй 2.5” (6.5см) хэмжээтэй алт шигших савтай. Мөн томоохон хэмжээний хүчтэй хөдөлгүүр болон ус сорох зориулалттай Marlex загварын тийрэлтэт хөдөлгүүртэй. Хөвөгч хавтан болон 2ш их биетэй учраас угсралт хийхэд тун хялбар. “The New Ultra Series Dredge” энэ төрлийн бусад багажнуудыг бодвол илүү хөнгөн, авсаархан гэдгээрээ ялгардаг. Жижиг суудлын машинд тээвэрлэж авч явах боломжтой.

  1. Бусад бүтээгдэхүүний хоёр эсвэл гурван давхар шүүлтүүрний үүргийг ганц багаж дангаараа гүйцэтгэнэ.
  2. Ашиглахад хялбар, цэвэрлэхэд амархан. 
  3. Дээд талын нимгэн ялтсан ирмэгүүд нь бат бөх, аюулгүй хэрэглээг илтгэнэ. 
  4. Бэхэлгээ хийх боолт болон урт резинэн хөдөлгөөнт тавцан суурилсан.

ТАНИЛЦУУЛГА

I дамжлага
Эхний дамжлага нь тухайн багаж илрүүлэх боломжит алтны 90%-ийг уснаас шигшиж гаргаж ирнэ. Ингэснээр та бүхний цэвэрлэгээ хийх цагийг тань бага ч болов хэмнэх болно. Гэхдээ та бүхэн I-р шат дамжлагын хувьд өдөрт нэг л удаа цэвэрлэх хэрэгтэй. Харин бусад дамжлагын тухайд долоо хоногт нэг удаа хөнгөн цэвэрлэгээ хийхэд болно. 
Хавтан дээр суурилуулсан хар резинэн хөдөлгөөнт тавцанг зөөж авч явахад хялбар бөгөөд хайсан зүйлээ хурдан хугацаанд төвөггүй олоход тусална. (хар өнгөтэй учраас шигшиж гаргаж ирсэн алтыг ялгаж харахад илүү хялбар)

II дамжлага
Том ширхэгтэй алтыг шигшиж гаргаж ирэхэд нэн тохиромжтой. Шавартай зууралдаад хатуу шинж чанартай болсон алтыг ч энэ дамжлагын тусламжтай шигшиж авах боломжтой. Дундын зай нь том учраас элс хайрга бөөгнөрч зузаан хуримтлал үүсгэхгүй.

III дамжлага
Доод талдаа зориулалтын тавцан (бүрдэл хэсэг)-тай бөгөөд энэ нь шигшиж авсан алтыг хүчтэй урсгалын нөлөөгөөр урсаж алга болохоос сэргийлнэ. Мөн энэхүү хэсэг нь эхний дамжлагын төгсгөлд бага даралтын орныг үүсгэдэг.

ҮЗҮҮЛЭЛТ

Хэмжээ

Загвар

Насос & хөдөлгүүр

Компрессор

Тийрэлтэт хөдөлгүүр

Ус сорох хоолой & гүн

Жин

Тээврийн жин

2.5 инч (6.5см)

2604HSN

PHP160 G X 120 Хонда

Байхгүй

SN250

2.5ʼ X 20фут (6м)

132 паунд (60кг)

365  паунд (166кг)

2.5 инч (6.5см)

2604HCSN

PHP160 G X 120 Хонда

T-80

SN250

2.5ʼ X 20фут (6м)

144 паунд (65кг)

365 паунд (166кг)

3  инч (7.74см)

3405PH

PHP160 G X 120 Хонда

T-80

PJ30

3ʼ X 20фут (6м)

165 паунд (74кг)

340 паунд (154кг)

4 инч (10.3см)

4405P

P180 T875 Intek Pro BS

T-80

PJ420

4ʼ X 20фут (6м)

180 паунд (81кг)

365 паунд (166кг)

ЗУРАГ

keene_dredge_mat.jpgkeene_dredge3400PH.jpg01.jpgok.JPGcat34_4.jpg