LEADER Cam

Хайгуулын камер (харилцаа холбооны хэрэгсэлтэй)

 

Аливаа аврах ажиллагааны үед нурангад дарагдсан хүний байршлыг дүрслэлээр тодорхойлж, холбоо тогтооход ашигладаг. Удирдлагын процессорыг телескоп камертай холбож суурилуулсан нь багаж хэрэгсэл орох боломжгүй давчуу орчинд байгаа хүний байршлыг тодорхойлоход туслахаас гадна нурангад дарагдсан хүнтэй холбоо тогтоож, нөхцөл байдалд дүгнэлт хийхэд тусална. Удирдлагын процессор маш хөнгөн харин телескоп камер маш уян хатан шинж чанартай байдаг.

Телескоп камер нь 1.1-2.40м (3ˈ6"-8ˈ) хүртэл сунадаг. Мөн 1-4м (3ˈ6"-13ˈ) хүртэл сунах боломжтой телескоп камерыг сонгох боломжтой. Давчуу, өндөр, хүн хүрэх боломжгүй газруудад ашиглагддаг гэдгээрээ давуу талтай.

Цахилгаан кабель утастай LEADER Cam хайгуулын камер нь 90-180м (295ˈ-590ˈ)-ийн зайнд худаг цооног, агуй хонгил, ангал хавцлийн хооронд байгаа хүн, амьтан өөр бусад объектуудыг эрж хайх зориулалттай.

Мөн усны хамгаалалттай LEADER Cam гэж бий. Энэхүү загварын хувьд ямар ч орчинд ашиглах боломжтой.