Strict Standards: Declaration of JParameter::loadSetupFile() should be compatible with JRegistry::loadSetupFile() in /home/planetmo/nano.planet-mongolia.com/mon/libraries/joomla/html/parameter.php on line 0
Leader Cam

Та манай шинэ сайт руу зочлоно уу!!! www.nano-planet.com

Leader Sentry

           

Leader Sentry

Барилга байгууламжид ажиглалт хийж, дүгнэлт гаргах

Хөдөлгөөн илрүүлэх

 

·       Хөдөлгөөн илрүүлэх мониторинг

·       Аюулгүйн бүсийг тодорхойлогч

·       Зайн нарийвчлал & найдвартай ажиллагаа

·       Ашиглахад хялбар

Tomorrow’s technology today-Маргаашийн технологийг өнөөдөр

Эрсдэл ихтэй барилга байгууламжид ашиглахад тохиромжтой хөдөлгөөнт монитор

Гал сөнөөгчид болон Эрэн хайх, аврах ажиллагааны багийнханд аюул ослын үед сэрэмжлүүлэх дохио өгдөг.

Гол зорилго:

LEADER Sentry багаж нь зайлшгүй аюул, осол тулгарсан нөхцөлд буюу барилга байгууламжид эвдрэл, нуралт үүссэн аль эсвэл хор хөнөөл учруулж болзошгүй буюу массыг хамарсан шилжилт, хөдөлгөөний үед Эрэн хайх, аврах ажиллагааны багийнхны хамгийн сайн туслагч болж чадах багаж юм.

Эрэн хайх, аврах ажиллагаанд зориулсан шинэ үеийн багажнуудын нэгээхэн төлөөлөл болсон LEADER Sentry хөдөлгөөнт мониторингийн багаж нь  аврах ажиллагааны багийнхан, эмнэлгийн анхны тусламж үзүүлэгч ажилтнууд болон бусад эрсдэлтэй нөхцөлд ажилладаг хүмүүсийг аюул ослоос сэргийлэх зориулалттай бүтээгдсэн. Мөн ослын дараах мөрдлөг, шүүх эмнэлгийн дүгнэлт гаргахад туслахаас гадна барилга байгууламжид гарсан ослын нөхцөл байдлыг тодорхойлоход нэн тохиромжтой.

Багаж хэрхэн ажилладаг вэ?

Эрсдэл, аюул ихтэй бүс нутаг буюу барилга байгууламжийн зүгт багаж тусгай лазер гэрэл тусгаж дохио өгнө. Ингэснээр эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болно. Үл ялиг хөдөлгөөнийг хүртэл мэдэрнэ. Мөн галын аюулаас үүдэн нурах аюултай болсон барилга байгууламжид ажиглалт хийж, аюул ослоос урьдчилан сэргийлэх нөхцөл боломжоор хангаж өгдөг. Гулгалт үүсгэх материал, аврах ажиллагааны үед осол гаргах нөхцлийг бүрдүүлэгч хүчин зүйл болох гулгамтгай шингэн шавар, цасан нуранга, аюулгүй ажиллагааг хангаагүй тээврийн хэрэгсэл эсвэл өөр бусад осол гэмтлээс шалтгаалсан нөхцөл байдлыг энэхүү багажны тусламжтай тодорхойлох боломжтой. Хол зогсож байгаа хүн ч сонсогдохуйц 98 децибел хүчтэй дуут дохио өгдөг. Газар хөдлөлт, тэсэрч дэлбэрэх бодис, хийн дэлбэрэлт болон өөр бусад аюул гамшгаас үүдэлтэй барилга, байгууламжид нуралт үүсч, эвдэрч нурсан барилгын хэсгүүд хүний дээрээс унаж гэмтээхээс сэргийлж чадна.

Мэдэхэд илүүдэхгүй

2 ширхэг LEADER Sentry сенсорыг нэг удирдлагын системээр холбож ашиглах боломжтой. Ингэснээр төхөөрөмжүүдийг тус тусд нь авч явалгүйгээр 2 өөр барилгад нэгэн зэрэг ажиглалт, мониторинг хийх боломжоор хангаж өгч байгаа юм. Эсвэл гал гарсан томоохон хэмжээний байгууламжийг хоёр өөр талаас нь ажиглах боломжтой. Ингэснээр нэгэн зэрэг хоёр бүсэд аюулгүйн бүсийг бий болгож байна.

Гал түймэртэй тэмцэх хариу арга хэмжээ

Эрэн хайх, аврах ажиллагааны үед авах арга хэмжээ

 

LEADER Sentry багажны үзүүлэлт

LEADER Sentry нь 30м (100фит)-ийн зайнд байгаа ямар ч хөдөлгөөнийг нарийн илрүүлэх чадвартай. Лазер гэрэл туссан чигт хөдөлгөөнийг илрүүлнэ. Аврагчдын хувьд 5-100мм (0.2-4.0 инч) шаталбараар хөдөлгөөний нарийвчлалыг ялгаж харах боломжтой. Эрс тэс уур амьсгалтай орчинд багажийг ашиглахад нэн тохиромжтой.

Чиглүүлэгч дохио (улаан гэрэлтэй)

Эрчим хүчний систем: гол тэжээл, цахилгаан үүсгүүр (генератор), 12В машины залгуур.

Гол эрчим хүчний эх үүсвэр тасалдсан, унтарсан тохиолдолд автоматаар нөөц АА баттерейг ашиглах горимд шилжинэ.

98 децибел хүчтэй дуут дохио

Байгууламжид үүссэн ослын нөхцөл тооцоолсноос илүү ноцтой түвшинд хүрвэл дуут дохио автоматаар идэвхжиж дохиолол өгч эхэлнэ.

Телескоп дуран авиа: Телескоп дуран авианы тусламжтай лазер гэрлийг зөв чиглэлд тусгаж ослын цэгийг оновчтой тодорхойлох боломжтой.

Телескоп дуран авиаг бат бөх хөдөлгөөнгүй барих үүднээс гурван хөлийг суурилуулж өгсөн. Мөн хавтгай тэгш гадаргуу дээр суурилуулахад зориулсан наалддаг хэрэгсэлтэй. (Өөрийн сонголтоор худалдан авах боломжтой.)

Дэлгэц:

Ашиглахад хялбар технологи & дизайн

Аврагчийн байгаа газраас ослын газар хүртэлх зайг дэлгэц дээр харуулна

Хөдөлгөөний өөрчлөлтийг маш сайн мэдэрдэг

Зайг хэмжил зүйн нарийвчлалтай гаргана (метр болон стандартхэмжил зүйн нэгжээр (мм болон инч))

OLED (LCD дэлгэцээс нимгэн, хөнгөн) дэлгэцтэй бөгөөд нарны хурц гэрэл туссан үед ч тод дүрслэлээр харуулна

Усны хамгаалалттай, хөнгөн, авсаархан, зөөвөрлөхөд хялбар хамгаалалтын хайрцаг.

 

Та бүхэнд санал болгох бусад эрэн хайх & аврах ажиллагааны зориулалттай төхөөрөмжүүд: